Кембридж хөтөлбөртэй сургууль

Олон улсын боловсролын стандарт

0

Years of experience

0

Clubs & Activities

0

Professional Educator

learn More

School Life

Улаанбаатар Эмпати Сургууль нь сурагчдад найрсаг, таатай орчин бүрдүүлж, хүмүүжил, сурлагад нь онцгойлон анхаардаг. Ингэснээр амжилт, хөгжил, аз жаргалыг хослуулсан, дурсамж дүүрэн өнгөлөг өдрүүдийг хамтдаа бүтээдэг. Монгол болон гадаад багш нарын ур чадвартай хамт олон сурагчдад бүрэн дэмжлэг үзүүлэн ажиллаж, тэднийг амьдралд амжилттай өсөж хөгжихөд нь бүх талаар түшихийг зорьдог.

learn More

Academics

Кембрижийн олон улсын хөтөлбөрийг Монголд анхлан нэвтрүүлсэн манай сургууль нь сурагчиддаа чанартай боловсрол, бат бөх суурь мэдлэг олгоход онцгойлон анхаардаг. Бид туршлагатай багштайгаар академик өсөлт, бүтээлч сэтгэхүй, асуудал шийдвэрлэх чадварыг хөгжүүлэх бүрэн орчныг бүрдүүлдэг. Суралцах хөтөлбөр нь олон улсын болон үндэсний чиглэлийн хичээлүүдээр баяжигдсан бөгөөд англи болон монгол хэлээр заагддаг. Эрдмийн тэмүүлэлтэй хамт олон сурагчдын суралцах үйл явцад тогтмол дэмжлэг үзүүлж, тэднийг мэдлэгтэй, чадвартай, амжилттай иргэн болон төлөвшихөд нь чиглэн ажилладаг.

learn More

Athletics

Манай сургууль нь сурагчдын авьяас, бие бялдар, багаар ажиллах чадварыг хөгжүүлэх олон талт спортын орчинг бүрдүүлдэг. Футбол, сагсан бөмбөг, шүүр, шатар, теннис, гимнастик, роботик зэрэг төрөл бүрийн клуб, дугуйлан тогтмол үйл ажиллагаа явуулж, сурагчдын идэвхтэй, эрүүл, хөгжилтэй байх нөхцөлийг хангадаг. Дотуур байр болон сургуулийн спортын талбайнууд нь биеийн тамирын хичээл, бэлтгэл сургуулилт, өрсөлдөөнт тэмцээнүүдийг зохион байгуулахад бүрэн тохижуулсан орчинтой. Багш, дасгалжуулагч нар нь сурагчдын өөртөө итгэх итгэл, сахилга бат, манлайллын ур чадварыг төлөвшүүлэхэд мэргэжлийн түвшинд дэмжлэг үзүүлж, тэднийг эрч хүчтэй, идэвхтэй өсөж хөгжихөд нь чиглэн ажилладаг.

ТАНЫ ХҮҮХДИЙН ХӨГЖИЛ, СОНИРХЛОД

Бид дараах клуб, дугуйлангуудыг санал болгодог

Манай сургууль нь сурагчдын авьяас, сонирхлыг дэмжих, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, манлайлал, хамтын ажиллагааны чадвар эзэмшүүлэх олон төрлийн клуб, дугуйланг ажиллуулдаг. Эдгээр нь сурагчдын бие даах чадвар, бүтээлч сэтгэлгээ, өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлдэг.

Сургуулийн клубууд:

  • OES Student Council
  • Care A Lot Club
  • Улаан Загалмайн Клуб
  • Little Psychologist

Спорт, Дугуйлан:

  • English-Speaking Club
  • Python Programming
  • Robotics
  • Volleyball, Basketball, Badminton

Яагаад Манай Сургуулийг Сонгодог вэ?

Манай сургууль сурагч бүрийн мэдлэг, хүмүүжил, бүтээлч байдлыг хөгжүүлэхэд чиглэсэн найдвартай, цогц боловсролын орчныг бүрдүүлдэг. Бид зөвхөн академик амжилтад бус, хувь хүний төлөвшил, дэлхийн иргэн болоход ч анхаардаг.

Найдвартай, тогтвортой орчин

Манай сургууль олон жилийн турш сурагчдын амжилт, эцэг эхийн итгэлийг хүлээсэн тогтвортой боловсролын байгууллага юм.

Чанартай боловсрол

Мэргэшсэн, туршлагатай багш нарын баг олон улсын болон үндэсний түвшинд өндөр стандарттай сургалтыг үзүүлдэг.

Үр дүнтэй, амжилттай суралцах орчин

Сурагчид маань хичээл, спорт, урлаг зэрэг бүхий л чиглэлээр тогтмол өндөр амжилт гаргаж, шилдэг их, дээд сургуулиудад элсэн ордог.

Танд өөр асуулт байна уу?

Формыг бөглөж илгээгээрэй, бид танд эргэн холбогдох болно.

    СУРЛАГЫН АМЖИЛТЫГ ШИНЭ ТҮВШИНД

    Бид Мэргэжлийн Багш, Сургалтын Багтай Хамт Олс

    Манай сургуулийн багш нарын гуравны нэг нь гадаад багш (expat teacher) бөгөөд боловсролын олон улсын арга барилыг өдөр тутмын хичээлдээ ашигладаг.

    Дундаж анги 24 сурагчтай, багш-сурагчийн харьцаа 1:13 байна — ингэснээр сурагч бүрт хувь хүн төвтэй хандлагаар хичээл заах боломжтой.

    Бид сурагчдадаа герман, франц, орос, хятад, солонгос, япон хэлийг заадаг бөгөөд хэлний боловсролыг олон улсын жишигт хүргэхийг зорьдог.

    Элсэлт

    2025 оны намрын элсэлтийн бүртгэл нээлттэй байна

    Бид оюутнуудад зөвхөн боловсрол олгоод зогсохгүй, тэднийг ирээдүйн амжилттай ажил, мэргэжилд хөтлөх туршлагаар хангадаг. Бид тэднийг хүсэл тэмүүлэлтэй салбараа нээж, манлайлах зоригтой болоход нь тусалдаг.